Harbin
Guinness
Miller
Staropromen
Tri Medveda
Dr.Diesel
Brahma
Lowenbrau
Klinskoe
Sib.Korona
Zhigulevskoe
Singha
Navch
Eva
Online
Surprise
Nongfu
Zbyzsko
Oxota

Сайн байна уу? 10 жилийн турш бидэнтэй хамт байсан хэрэглэгч болон дотоод , гадаадын хамтрагч байгууллагууддаа халуун талархал дэвшүүлье. Агар Юнайтед ХХК нь өдрөөс өдөрт хувьсан өөрчлөгдөж буй зах зээлийн орчинд хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагыг үйл ажиллагааныхаа цөм болгож тууштай шаргуу хөдөлмөрлөх нь бидний амжилтын үндэс болдог хэмээн үздэг билээ.

Бид хэрэглэгчид хамтран ажиллагсдынхаа дуу хоолойг байнга сонсож хамтдаа хөгжин дэвшдэг.

Манай Байгууллага нь Дэлхийн Брэндийг таны гарт гэсэн уриан доор Герман, Америк , Чех, Австрали, Ирланд , Бразил, ОХУ, БНХАУ, Тайланд зэрэг улсын шилдэг шар айрагнуудыг 1500 гаруй компаниудтай хамтран ажиллаж дэлхийн хөгжлийг Монголдоо цогцлоох эрхэм зорилгын дор өнөөдөр бид баяртайгаар хичээн ажиллаж байна.

Мөн Бидэнд итгэл хүлээлгэн хамтран ажилладаг түнш байгууллага болон хэрэглэгч та нартаа ямагт талархаж явдгаа хамт олныхоо өмнөөс илэрхийлж байна.

Агар Юнайтед ХХК-ын цахим хуудаснаа зочилсонд тань баярлалаа.

Ерөнхий менежер
Хүндэтгэсэн , С.Нарандэлгэр

Хүний нөөц буюу хүн баялаг гэдэг аливаа компани, цаашлаад улс орны цөм нь байдаг. Ажилчид маань төлөвлөгөөгөө давуулан биелүүлж, түүнээсээ урам зориг авч, нүд нь гэрэлтэхийг харах сайхан байдаг. Компанийн амжилт, ололт бүхэн тэдний тав тух, сэтгэл ханамжаас шалтгаалах учраас компанийнхаа ажилтнуудыг яг л өөрсдийн хүссэн орчиндоо хамгийн тав тухтай, таатай орчинд ажиллуулахыг удирдлагын зүгээс зорьдог бөгөөд ажилтнуудын маань ажилдаа хандах хандлага, ажлаасаа авах эрч хүч, тогтвор суурьшилтай ажиллах байдал нь өндөр үзүүлэлттэй байдаг. Манай компани нь багийн ажиллагааг хамгийн түрүүнд тавьдаг. Сайн баг бүрдүүлэхийн тулд ажилтнуудаа тэр хэрээр сургах шаардлагатай учраас хүний нөөцийн сургалт хөгжлийн бодлогын хувьд ажилтнуудаа тасралтгүй сургаж хөгжүүлэх, тэдгээрийн сургалтын хэрэгцээ шаардлагыг тодорхойлж, боломж бололцоог бий болгон дэмжиж ажиллахыг бид эрхэмлэдэг. Бид нийт ажилтан, ажиллагсдынхаа гаргасан амжилтыг нь цаг тухайд нь бодитой үнэлэн урамшуулдаг бөгөөд ажилтнаа мэргэжлийн дагуу өсөн дэвжих, мэдлэг туршлагаа бүрэн нээж ур чадвараа нэмэгдүүлэх таатай нөхцөлөөр ханган ажилладаг.

Хүний нөөцийн менежер
Хүндэтгэсэн, Э. Должин