Манай Хамт олон
- Нүүр хуудас
- Бидний тухай
Дэлхий нийт даяарчлагдаж дэлхийн томоохон брэндүүд бүс нутгуудад өөрсдийн салбар, үйлдвэрүүдээ байгуулж дэлхий даяар бүтээгдэхүүнээ нийлүүлж хэлсэнтэй холбогдуулж монгол улс ч гэсэн тэдэнтэй хөл нийлүүлэн алхаж хүн бүхэнд тэдгээрийг хэрэглэж мэдрэхийг хүссэн бүтээгдэхүүн, үйлчилгээг авах, мэдрэх боломж олдсон юм.
Энэхүү хэрэгцээ шаардлагын дагуу манай байгууллага нь 2016 оноос эхлэн дэлхийн алдартай брэндийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд чанартай албан ёсны эрхтэйгээр хүргэхийн тулд Герман, Польш, Хятад, Орос, Украйн, Тайланд, Америк, Бразил, Швед, Солонгос, Ирланд зэрэг орнуудаас албан ёсны дистрибьютерийн эрхтэйгээр Монгол улсын хэрэглэгчдэдээ үнийн хөөрөгдөлгүй, чанартай бүтээгдэхүүн нийлүүлэхийг зорилт болгон ажиллаж байна.
НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА
Манай байгууллага нь хэрэглэгчдэдээ Дэлхийн алдарт брэндийн бүтээгдэхүүнүүдийг чанартай, үнийн хөөрөгдөлгүй, хүн бүхний таашаалд нийцсэн олон төрлийн сонголт, албан ёсны эрхтэйгээр зах зээлд нийлүүлэхийг хичээнгүйлэн ажиллаж байна.
Мөн түүнчлэн нийгмийн хариуцлагыг ухамсарлан монгол улсынхаа ирээдүй болсон хүүхэд, залуучуудад зориулсан олон үйл ажиллагаа зохион байгуулах, хандивын аян өрнүүлэх, эх орныхоо бүтээн байгуулалт ногоон хөгжилд зориулан мод тарих гэх мэт олон арга хэмжээ, үйл ажиллагааг идэвхтэй зохион байгуулж байна.
Ажилчдынхаа эрүүл мэнд, урлаг, спортын арга хэмжээг тогтмол зохион байгуулан хамт олныхоо ирээдүйн хөрөнгө оруулалт болсон нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, хувь хүний орлогын албан татвар гэх мэт татваруудыг нэг хоног алгасалгүй улсын төсөвт төвлөрүүлж эх орныхоо хөгжил цэцэглэлтэд хамт олноороо идэвх санаачилгатай, гэрэл дүүрэн ирээдүй өөд хамтран ажиллаж байна.
Эрхэм зорилго
Бид ажилтнууддаа эрүүл аюулгүй орчинд сэтгэл хангалуун ажиллах, ажилтны хөдөлмөрийг шударга үнэлж, өсөн дэвжих, суралцаж хөгжих боломжийг тасралтгүй олгохын зэрэгцээ хамт олноороо дамжуулан сайхан нийгмийг бүтээлцэнэ.
Алсын хараа
Амжилтын оргил дээр тугаа мандуулна, Хамт олноороо.
Үнэт зүйлс
Хамт олны маань дагаж мөрдөхийг хүссэн Дриймлэг соёл мөн.